Обама Бушийн охинд ярилцлага өгөв
АНУ-ын экс Ерөнхийлөгч Жорж Бушийн охин Женна Буш өнөөгийн Ерөнхийлөгч Барак Обамагаас ярилцлага авчээ.
Женна Буш хоёр жилийн өмнөөс “CNN” агентлагт “Today hard talk” шоуны хөтлөгчөөр ажиллах болсон юм.
Тэрбээр өчигдөр Обамаг студидээ хүлээн авч, Цагаан ордонд амьдардаг хоёр хүүхдийнх нь талаар ярилцжээ.
Женна “Би Цагаан ордонд найман жил амьдарсан. Заримдаа маш уйтгартай байдаг. Ганц ч найз байхгүй. Аавыг минь Ерөнхийлөгч байх үед залуус намайг болзоонд урихаас айдаг байсан. Миний бодлоор 15 настай Маили болон 12 настай Саша нарт ч энэ бүх явдал тохиолдсонд гэдэгт итгэлтэй байна” гэж асуухад Обама “Таньтай санал нэг байна. Ямар хөвгүүн Ерөнхийлөгчийн охиныг болзоонд урих билээ дээ. Тэгэхдээ би бол ардчилсан Ерөнхийлөгч. Хүүхдүүдийнхээ хувьд ч ардчилсан эцэг” гэж хэлжээ.
Обама төгсгөлд нь Женна Бушийн өвөө АНУ-ын 41 дэх Ерөнхийлөгчид төрсөн мэнд хүргэж, урт удаан наслахыг ерөөсөн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ