Голландын шигшээ Испанийг 5:1-ээр бут ниргэлээ
Хөлбөмбөгийн дэлхийн аваргын хоёр дахь өдөр хэний ч санаанд оромгүй дүнгээр Испанийн шигшээ баг голландчуудад хожигдлоо. 5:1-ээр хожигдоно гэж испаничуудын зүүдэнд ороогүй биз.
6
Луи Ван Галийн баг Дэлхийн аваргад гайхалтай хожлоор гараагаа эхэллээ. Испанийн шигшээ Дэлхийн аварга болсон багийнхаа суурийг авч үлдсэн бол Голландын шигшээ эрс шинэчлэгдсэн байв. Шинэ дасгалжуулагч, шинэ философи, шинэ итгэл үнэмшлээр тоглосон Голландын шигшээ Испанийн багтай хэрхэн тоглох нь эхнээсээ сонирхол их татсан. Луи Ван Галь сүүлийн хэдэн сарын турш туршсан 5-3-2 буюу таван хамгаалагчтай хувилбараар тоглосон.
6
Харин Испанийн шигшээгийн довтлогч Диего Костаг бразил хөгжөөн дэмжигчид огт өршөөхгүй, бас зүгээр байлгахгүй нь тодорхой болов. Түүнийг бөмбөг авах бүрийд цэнгэлдэх цугласан бразилчууд шүгэлдэцгээж, хараан зүхэж хашгирцгааж байлаа. Бразилынхаа шигшээд тоглохоос татгалзаж, Дэлхийн аварга багт орсон түүнийг “Урвагч” гэж бразилчууд үзэж буй юм.
5
Эхнээсээ испаничууд дадсан арга барилаараа бөмбөг эзэмшиж, санаачлагыг авч тоглохыг хичээсэн ч дамжуулалт нь санаснаар огт болохгүй байв. Диего Костаг “Улбар шарууд”-ын хамгаалагч Де Врей торгуулийнхаа талбайд дэгээдэж унагаснаар хаалгандаа пенальти заалгачихлаа. Цохилтыг Хаби Алонсо сайн гүйцэтгэж, дэлхийн аваргууд 1:0-ээр хожиж эхлэв.
5
Удалгүй яг л дөрвөн жилийн өмнө Роббен ганцаараа Касильясын эсрэг гараад боломжоо алдсан шиг Снейдер нэгийн эсрэг нэг гараад алдчихав. Харин нэгдүгээр үеийн төгсгөлд Робин Ван Перси хаалгачийн эсрэг ганцаараа гарахдаа огт бодож сааталгүй Касильясын дээгүүр бөмбөгийг мөргөж, тоог 1:1-ээр тэнцүүлэв. Дэлхийн аваргын хамгийн шилдэг гоолуудын нэгд Ван Персийн мөргөлт тооцогдох биз ээ.
6
Эхний үед хоёр баг тэнцэж өндөрлөсөн бол хоёрдугаар үед бүх зүйл эрс өөрчлөгдөв. Роббен хоёр ч хамгаалагчийг хуураад Касильясын хаалганд гоол оруулж чадлаа. Үүний дараагаар хамгаалагч Де Врей мөргөж, улбар шарууд гурав дахь гоолоо оруулав.
6
Дөрөв дэх гоолыг испаничууд өөрсдөө Голландад бэлэглэчихсэн. Рамос хаалгач руугаа бөмбөг дамжуултал Касильяс хэт ойлгож тогтоосныг Ван Перси ашиглан 4:1 болгочихлоо. Тав дахь гоол дээр ч Касильяс өөртөө итгэл муутай тоглосон. Тиймээс ирэх тоглолтод Икер Касильяс биш Де Хеа гарах магадлал ихтэй юм.
5
5:1-ээр хожигдсноор Испанийн “алтан үе” улирч буйн дохио болов. Гэхдээ бодитоор дүгнэвэл Испанийн шигшээ ердөө нэг л үед муу тоглосон. Тиймээс ирэх тоглолтууддаа бүрэлдэхүүнээ эрс өөрчилж, өөрөөр тоглож, ялалт байгуулах боломж бий. Хэсгийн тоглолт гэдэг нэг тоглолтод хожигдсон ч үлдсэн хоёр тоглолтдоо хожвол дараагийн шатанд үлдэх боломжийг үлдээдгээрээ онцлогтой. Тиймээс Дэлхийн аварга Испанийн шигшээг “оршуулах” гэж яарах хэрэггүй юм. Улирлын турш тун цөөхөн тоглосон Икер Касильяс, сүүлийн гурван том тэмцээнд ялалт байгуулаад ханачихсан сэтгэл зүй Испанийн шигшээд муу нөлөө үзүүлсэн байж болно. Энэ хожигдол хожоод сурчихсан Испанийн шигшээд том цочрол өгсөн биз ээ.
5
Тоглолтын шилдэг тоглогчоор Голландын шигшээгийн ахлагч, хоёр гоолын эзэн Робин Ван Перси нэрлэгджээ.
6 Дэлхийн аваргын А хэсгийн Мексик-Камеруны тоглолтын 62 дахь минутад Перальта гоол оруулснаар Америк тивийн баг ялалт байгууллаа. Ингэснээр А хэсэгт эхний тойргий дараагаар Бразил, Мексик 3 оноотой, Хорват, Камерун оноогүй байна. Хоёрдугаар тойрогт Бразил-Мексик, Камерун-Хорваттай тоглоно.
6 B хэсгийн Чили-Австралийн тоглолт 3:1-ээр өндөрлөлөө. Хөлбөмбөгийн хаан Пеле “Энэ Дэлхийн аваргын нээлтээр Чилийн баг тодорч магадгүй” гэсэн таавар дэвшүүлсэн. Тэгээд ч чили залуус ногоон тивийнхнийг 3:1-ээр хожиж чадлаа. Тоглолтын 12 дахь минутад Алексис Санчес, 14 дэх минутад Вальдивия гоол оруулснаар Чилийн баг давамгай байдалтай болсон. Австралийн шигшээгийн ганц од Тим Кэхилл 35 дахь минутад гоол оруулж, тоог ойртуулсан ч тоглолтын төгсгөлд Чилийн хамгаалагч Босежур 3:1 болгосон юм.
5
Мексик – Камерун 1:0 Гоол: Перальта 61. Мексик: Очоа, Маcа, Маркес, Морено, Агиляр, Лайюн, Эррера (Сальсидо, 90), Гуардадо (Фабиан, 69), Васкес, Перальта (Х. Эрнандес, 74), дос Сантос. Камерун: Итанж, Жегуэ (Нункеу, 46), Нкулу, Шежу, Ассу-Экотто, А.Сонг (Вебо, 79), Эно, Мбиа, Муканжо, Шупо-Мотинг, Это′О. Шар хуудас: Морено (57), Нункеу (77).
6 В хэсэг Испани — Голланд 1:5 Гоол: Алонсо 27-пен, Ван Перси, 44, 72, Роббен, 53, 80, Де Врей, 65 Испани: Касильяс, Аспиликуэта, Рамос, Пике, Альба, Бускетс, Алонсо (Педро, 63), Силва (Фабрегас, 78), Хави, Иньеста, Коста (Торрес, 63) Голланд: Силлессен, Инди, Влаар, Де Врей (Велтман, 77), Янмаат, Де Йонг, де Гузман (Вейналдум, 62), Блинд, Снайдер, Роббен, Ван Перси (Ленс, 79) Шар хуудас Касильяс, Де Гузман, Де Врей, Ван Перси 6 Чили – Австрали 3:1 Гоол: Санчес 12, Вальдивия 14, Кэхилл 35, Босежур 90. Чили: Браво, Исла, Хара, Медель, Мена, Диас, Видаль (Гутьеррес, 60), Арангис, Вальдивия (Босежур, 68), Варгас (Пинилья, 88), Санчес. Австрали: Райан, Франьич (Макгоуэн, 49), Дэвидсон, Шпиранович, Уилкинсон, Миллиган, Брешиано (Тройси, 78), Единак, Лекки, Кэйилл, Оур (Хэллоран, 69). Шар хуудас: Кэйхилл (44), Единак (58), Миллиган (67), Арангис (86).
6 Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ