474 хувьцаат компани бүртгэгдсэн байна
Монголын хөрөнгийн биржид өнгөрсөн 20 жилийн хугацаанд 474 хувьцаат компани бүртгэгдэж 738.3 сая ширхэг хувьцааг 262.5 тэрбум төгрөгөөр, 3.1 сая ширхэг бондыг 215.1 тэрбум төгрөгөөр арилжиж, нийтдээ 3873 удаагийн арилжаагаар 477.6 тэрбум төгрөгийн арилжаа хийгджээ.
Өнөөдрийн байдлаар тус биржид бүртгэлтэй 448,717 гадаад дотоодын хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч иргэд, аж ахуйн нэгж байгаа бөгөөд тэд 20 жилийн хугацаанд 109.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртжээ.
Мөн хөрөнгийн зах зээл дээр үнэт цаасны арилжаа эрхлэх, үйлчлэх, зуучлах эрх бүхий 48 мэргэжлийн байгууллага, тэдгээрт 340 гаруй үндэсний мэргэжилтнүүд ажилладаг юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ