Шөнийн тээврийн үйлчилгээ өнөөдрөөс эхэлнэ
Тээврийн газраас нийслэлийн иргэдийн хүсэлт, шөнийн цагаар зорчих эрэлт хэрэгцээг үндэслэн шөнийн нийтийн тээврийн үйлчилгээг өнөөдрөөс эхлүүлэхээр болжээ. Эхний ээлжинд "Ханын материалын комбинат-Офицеруудын ордон” чиглэлд троллейбус, “7 буудал-МУБИС”, “Нисэх-МУБИС” чиглэлүүдэд их багтаамжийн автобус нийт 8 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гарах аж. Шөнийн 22:00-02:00 цагийн хооронд үйлчлэх нийтийн тээвэрт том хүн 1000 төгрөг, хүүхэд 200 төгрөгөөр зорчих юм байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ