Монгол хэл, бичгийн шалгалт эхэлж байна

img

Элсэлтийн ерөнхий шалгалтын албан ёсоор ирэх гаригт эхэлнэ. Харин өнөөдөр ЭЕШ-нд бүртгүүлсэн бүх сурагчдаас монгол хэл, бичгийн шалгалт өгөх гэж байна. Уг шалгалт орон даяар  12.00 цагт эхэлж, 13:40 цагт дуусна. Монгол хэл бичгийн шалгалтыг сурагчид заавал өгөх ёстой ба өгөөгүй тохиолдолд ЭЕШ-д орох эрхгүй болох юм.

ө

Энэ онд Ерөнхий бо¬ловсролын сургуулийг 34.500 хүүхэд төгсөж байгаа аж. Тэднээс 32.832 сурагч, мөн гадаадад сурч байсан 31 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлжээ.  Ирэх даваа гаригт шалгуулагчид орос хэл, хими, англи хэлний хичээлийн шалгалтад орох бол мягмар гариг буюу энэ сарын 17-ны өдөр монголын түүх, математик, биологи, монгол хэлний хичээлийн шалгалтуудаа өгнө. Харин 19-нд физик, нийгмийн тухай мэдлэг, газарзүйн хичээлээр шалгалт өгөх сурагчид шалгалтаа өгснөөр ЭЕШ дуусна.

а

Б.Буд

б

СЭТГЭГДЭЛ БИЧИХ