Барилгын салбарынхан нээлттэй ажиллаж байна

img

Барилга, хот байгуулалтын яам салбарын нээлттэй өдөрлөгийг өнөөдөр Чингис хааны нэрэмжит төв талбайд зохион байгуулж байна. Энэхүү өдөрлөгт Барилга, хот байгуулалтын яамны удирдлага, хамт олон, Барилгын хөгжлийн төв ТӨҮГ, Монголын барилгачдын холбоо, Монголын барилгын үндэсний ассоциаци, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын барилгын инженерүүдийн холбоо, Монголын барилгачдын үйлдвэрчний эвлэлийн холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож байна.

ө

Өдөрлөгийн үеэр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, салбарын яамны бодлого үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлах юм.  Барилга, хот байгуулалтын салбарын бодлого үйл ажиллагааг иргэд хэрхэн үнэлж байгаа, ямар арга хэмжээ, хөтөлбөр төсөл хэрэгжүүлэх талаар санал асуулга явуулахаар зэхжээ.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ