Зуслангийн бүсэд ажиллав

img

Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрт газрын хууль тогтоомжийн биелэлт хэрхэн хэрэгжиж байгааг шалгаж, зөрчлийг арилгуулах ажлын хэсэг зуслангийн бүсэд ажиллажээ. Тус ажлын хэсэг нь дүүргийн нутаг дэвсгэрт зуслангийн газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулах болон ойн усан сан бүхий газарт газар эзэмшилт, ашиглалтын байдлыг тогтоох, зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн газар эзэмшиж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын газар эзэмших эрх болон хууль тогтоомж зөрчин гаргасан газар эзэмших зөвшөөрлүүдийг цуцлах санал дүгнэлт гаргаж танилцуулах зорилготой юм.

Ажлын хэсгийнхэн газрын хууль тогтоомж зөрчигчдөд хуулийг таниулан тайлбарлаж, шаардлага хүргүүлсэн байна. Харин шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд албан чөлөөлтийн арга хэмжээг авах аж.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ