Гурвынх нь үйл ажиллагааг түр зогсоолоо

img

Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Стандарт хэмжил зүйн газрын Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажилтын хэлтэс, сорьцын хяналтын хэлтэс, “ Түмэн эрдэнэс” мэргэжлийн холбоотой хамтран Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үнэт эдлэл үйлдвэрлэл, алт мөнгөний дарханы үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Энэ удаагийн түвшин тогтоох шалгалтыг "Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ, үнэт металл эрдэнийн чулуугаар үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхэд  тавих ерөнхий шаардлага" MNS 5565:2005 стандарт, "Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам"-ын хэрэгжилтийг хангуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор явуулсан аж.

ө

Тус дүүргийн хэмжээнд үнэт металл, алт мөнгөний дарханы чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 6 үйлдвэрлэл, 5 алт мөнгөний дархан  шалгалтанд хамрагдсанаас 8 нь хэвийн үнэлгээ авсан байна. Харин 3-ынх нь үйл ажиллагаагаа түр зогсоосон байна. Эдгээр газрын 45 хувь нь түрээсийн байранд, 55 хувь нь өөрийн гэсэн ажлын байртай юм байна.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ