Ван Перси: Бид Испанийн хаалганд 8 гоол оруулж болох байлаа
Дэлхийн аварга Испанийн шигшээ багийг 1:5-аар бут ниргэснийхээ дараа Робин Ван Перси сэтгэгдлээ хэлсэн байна.
“Бид Испанийн хаалганд найман гоол ч оруулж чадахаар байлаа. Миний оруулсан эхний гоолын тухайд би мөргөхөөсөө өмнө бодож амжсан юм. Энэ цэвэр рефлекс биш, харин боломжийг сэтгээд мөргөж оруулсан гоол. Өнөөдөр бид хөлбөмбөгөөс үнэхээр таашаал авлаа. Гэхдээ маргаашнаас Австралийн эсрэг тоглолтод бэлдэх болно. Австрали шигшээ бидэнд Испанийх шиг чөлөө зай олгохгүй болохоор илүү хүнд байх болов уу” Робин Ван Перси хэлжээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ