Ван Галь: Хүлээсэн дүн 5:1 биш
Испанийн шигшээг Голланд 5:1-ээр бут ниргэсний гол баатар нь Роббен, Ван Перси хоёр биш харин дасгалжуулагч Луи Ван Галь гэж мэргэжилтнүүд дүгнэж эхэлжээ. Харин Ван Галь тоглолтын талаар ийн өгүүлсэн байна.
“Бид 5:1-ээр хожлоо. Гэхдээ энэ хүлээсэн дүн биш. Ийм олон гоол оруулж байсан л даа. Гэхдээ энэ удаад ингэж олныг оруулна гэж бодсонгүй. Бтд эхний үед нэг л боломж өрсөлдөгчдөө бэлэглэсэн нь пенальти байлаа. Гэхдээ пенальти заахаар алдаа байсан эсэхийг үнэндээ хэлж мэдэхгүй юм. Сүүлийн гурван нөхөрсөг тоглолтод бидний эсрэг тоглох их хэцүү гэдгийг ойлгуулсан. Хэрвээ хэн нэгэн байнга довтлох гээд байвал манай хамгаалалтын гуравтай л тулах болно доо” гэж Ван Галь хэлжээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ