Беккенбауэрийг гурван сар хөлбөмбөгийн ажилд оролцохыг хориглолоо
Германы хөлбөмбөгийн домог Франц Беккенбауэрийг ОУХХ-ны ажилд 90 хоногийн турш оролцуулахгүй байх шийдвэр гаргажээ. 2022 оны Дэлхийн аваргыг зохион явуулах улсын сонгууль шударга бус явагдсан эсэхийг шалгаж байгаа юм. Гэтэл Беккенбауэр энэ шалгалт, мөрдлөгөд туслахаас татгалзсан тул ийнхүү шийтгүүлсэн байна.
2022 оны Дэлхийн аваргыг зохион явуулах улсыг сонгон шалгаруулах үед Беккенбауэр ОУХХ-ны гүйцэтгэх хорооны гишүүн байсан юм. Зарим мэдээллээс үзвэл Катар нь 2022 оны Дэлхийн аваргыг зохион явуулах эрхийг авахын тулд ОУХХ-ны Гүйцэтгэх хорооны зарим гишүүдийг хахуульдсан байж магадгүй байгаа юм.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ