Жеррард: Эргээд харамсахааргүйгээр тоглоё!

img

Английн шигшээ баг Дэлхийн аваргын эхний тоглолтдоо гарах цаг ойртож байна. Шигшээ багийн ахлагч Стивен Жеррард багийнхандаа тоглолтын өмнө юу гэж хэлж урмыг нь сэргээж, цөсийг нь хөөргөхөө хэвлэлд ярьсан байна.

“Би талбайд гарахаас өмнө хувцас солих өрөөнд нэг зүйлийг багийнхандаа хэлэх болно. “Эргээд харамсахааргүйгээр тоглоё!” гэж би багийнхандаа хэлэх юм. Бэлтгэл дууссан. Манай баг хүчтэй, зоригтой. Бид эрч хүчээр дүүрэн тоглолт үзүүлэхийг хичээнэ. Гэхдээ яг одоохонд хөлний булчингаа суллаад талбайд гарахаа тайван хүлээе. Хамгийн гол нь талбайгаас элдэв харамсал тээлгүй гарах.

Италийн эсрэг шигшээ багаа ахлаж гарахдаа би бардам байх болно. Бид тэмцээнд сайн амжилтад хүрвэл би багийнхнаараа улам их бахархах болно. Манай багийнхан талбайд бүх хүчээ шавхахад бэлэн байгааг мэдэрч байна. Хол зам туулж, сайн бэлтгэл хийж ханалаа. Одоо бидэнд шалтаг тоочих эрх үгүй. Талбайд гарах цаг боллоо” гэж Жеррард өгүүлжээ.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ