Пранделли: Эхний тоглолт хэзээ ч шийдвэрлэх байдаггүй
Италийн шигшээ багийн дасгалжуулагч Чезаре Пранделли өнөө шөнө Английн эсрэг тоглохын өмнө бодлоосоо хуваалцсан байна.
“Дэлхийн аваргын түүхээс харахад эхний тоглолт хэзээ ч шийдвэрлэх байдаггүй. 1994 оны Америк дах, 2010 оны Өмнөд Африк дахь дэлхийн аваргыг нэхэн санахад л үүнийг шууд ойлгох болно. Тэгэхэд Испанийн шигшээ Швейцарьт хожигдсон ч аварга болж чадсан.
Сэтгэлзүйн хувьд эхний тоглолт чухал байдаг нь бол үнэн. Ялалт багийг сэргээж, хүч чадал өгдөг. Италийн шигшээгийнхэн одоо сэтгэл санаа өөдрөг байна. Бид бэлтгэлээ сайн базааж, тоглолтдоо бэлэн болсон. Бид Английн эсрэг тоглоход бэлэн. Манай баг сэтгэл зүй болоод биеийн бэлтгэлийн хувьд ханасан” гэж Пранделли хэлсэн байна.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ