Луганск агаарын түгшүүр зарлав

img

Луганск хотыг эзэлсэн Оросын талыг баримтлагчид Украины цэргийн онгоцыг буудсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ.

өа

Украины Батлан хамгаалах яамны мэдээлж буйгаар Оросын талыг баримтлагчид 49 зорчигчтой “Il-76” тээвэрлэгч онгоц руу гал нээсний улмаас, уг онгоц ослын буулт хийсэн гэв.

өа

Луганск хотын захирагч Валерий Болотов хэлэхдээ “Олон улсын нисэх буудлыг Украины Засгийн газар хяналтандаа авсанаас болж онгоцыг буудсан. Энэ бол эхлэл гэдгийг сануулъя. Өнөөдрөөс эхэлж Луганск хот агаарын түгшүүр зарлалаа. Украины ямар ч онгоцыг Луганск хотын дээгүүр нисэхгүй байхыг анхааруулж байна” гэж хэлжээ.

өа

Украины Засгийн газраас мэдээлж буйгаар Il-76” тээвэрлэгч онгоцонд ротаци хийх ёстой цэргийн бие бүрэлдэхүүн, техник, хоол хүнс ачиж явсан байна.

өа

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ