Үхлийн хэсэгт Коста-Рика сенсаци тарилаа

img

Дэлхийн аварга Уругвайн шигшээ баг даруухан Коста-Рикад 1:3-аар хожигдож, хэсгээсээ гарахад маш хүнд байдалд оров. Эхний үеийн 24 дэх минутад Кавани пенальтиас гоол оруулж, уругвайчууд тэргүүлж эхэлсэн. Гэвч Коста-Рикагийнхан дэлхийн аваргад маш сайн бэлдснээ харуулж, хоёрдугаар үеийн 54, 57 минутад дараалан гоол оруулснаар илүү гарч чадлаа. Харин 84 дэх минутад сэлгээгээр талбайд гарсан Уренья тоог 3:1 болгож холдуулав.

1

“Арсенал”-д данстай ч сүүлийн хэдэн жилийн турш зээллэгээр өөр багуудад тоглож буй Жоэл Кемпбелл онцгой сайн байлаа. Тэрбээр эхний гоолыг оруулснаас гадна гурав дахь гоолын дамжуулалтыг өгсөн. Харин Уругвайн гол од Суарес гэмтэл нь эдгэсэн ч гэсэн бүрэн бэлэн биш байгаа тул талбайд гарсангүй.

Жоэл Кемпбелл сүүлийн минутад буланд цаг барихад Перейра хөл рүү нь бүдүүлгээр хүчтэй өшиглөснийхөө төлөө улаан хуудас хүртэж, багаа улам хүнд байдалд оруулав.

1

Уругвай – Коста-Рика 1:3

Гоол: Кавани 24-пен, Кэмпбелл 54, Дуарте 57, Уренья 84.

Уругвай: Муслера, М.Перейра, Годин, Лугано, М. Касерес, Аревало, Гаргано (А. Гонсалес, 60), Стуани, К. Родригес (Эрнандес, 76), Кавани, Форлан (Лодейро, 60).

Коста-Рика: Навас, Гамбоа, Дуарте, Гонсалес, Уманья, Диас, Руис (Уренья, 83), Борхес, Техеда (Куберо, 74), Боланьос (Баррантес, 89), Кэмпбелл.

Шар хуудас: Лугано (50), Гаргано (56), М. Касерес (81).

Улаан хуудас: М.Перейра (90)

1

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ