Жеррард: Олдсон боломжуудаа гоол болгож чадсангүй
Дэлхийн аваргын D хэсэгт Англи-Италийн баг өрсөлдөж, 2:1-ээр Скаудра Аззура ялалт байгуулж чадлаа. Английн шигшээ багийн ахлагч Стивен Жеррард тоглолтын дараагаар гоол оруулах боломжуудаа бүрэн ашиглах хэрэгтэй байсныг онцолжээ.
1
“Италийн шигшээ сайн баг. Тэднийг хэрхэн тоглохыг бид мэдэж байсан болохоор гайхаагүй. Нэг ч оноо аваагүйдээ сэтгэл дундуур байна. Хоёр жилийн өмнө биднийг хэт хамгаалж тоглолоо гэж шүүмжилсэн. Харин энэ удаад бид довтолж, гоол оруулах боломж гаргах гэж тоглолоо. Харамсалтай нь гоол оруулах боломжуудаа ашиглаж чадсангүй. Бид довтолгооны төгсгөл муу хийлээ. Бид азгүй байлаа” гэж Жеррард хэлсэн байна.
1
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ