Жоэл Кемпбелл: Уругвайг хожсон нь бидний хувьд гайхах зүйл биш

img

Коста-Рикагийн шигшээ баг Дэлхийн аваргад тун сайн тоглоно гэгдэж байгаа Уругвайг эхний тоглолтдоо 3:1-ээр хожиж, сенсаци тарилаа. Тус тоглолтын шилдгээр нэрлэгдсэн Жоэл Кемпбеллийн хувьд харин энэ хожил гайхахаар зүйл биш гэнэ. Мөн өмсгөл дотроо бөмбөг хийж, гоолын баяраа тэмдэглэснээ тайлбарлажээ.

1

“Коста-Рикагийн шигшээ багийн хувьд энэ хожил гайхах зүйл биш. Бид энд ялалт байгуулах гэж ирсэн. Одоо дахиад хоёр том багийн эсрэг тоглох учиртай. Сайн тоглоно гэж найдаж байгаа. Яагаад гоол оруулчихаад тэгж тэмдэглэсэн бэ гэж үү? Би удахгүй хүүхэдтэй болно. Дэлхийн аваргаар гоол оруулчихаад ингэж гоолын баяраа тэмдэглэхээс өөр сайхан агшинг би төсөөлөхгүй байна” гэж Кемпбелл өгүүлжээ.

1

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ