Анри: Рунигийн алдаа, Балотеллигийн аз бүхнийг шийдлээ
Францын нэрт хөлбөмбөгч Тьерри Анри Дэлхийн аваргын D хэсэгт Англи Италид 1:2-оор хожигдсоныг өөрийнхөөрөө тайлбарлажээ. Түүний үзэж буйгаар “Гурван арслангууд” сайн тоглосон ч Балотеллигийн торгуулийн талбайд байрлалаа азтайгаар зөв эзэлсэн нь бүхнийг шийдсэн гэж хэлсэн байна.
1
“Английн шигшээг муу тоглосон гэж хэлж болохгүй. Тэд эхэндээ бага зэрэг сандарсан ч сүүлдээ сайн тоглосон. Гэлээ ч хожиж чадсангүй. Бүхнийг ганц хоёрхон тохиолдол л шийдлээ. Руни өрсөлдөгчийнхөө торгуулийн талбайд орчихоод хаалгаа оноод цохьчихож чадсангүй. Харин Балотелли байрлалаа тун азтай зөв эзэлж, мөргөснөөр тоглолтын хувь заяаг шийдчихлээ” гэж Анри хэлсэн байна.
1
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ