Ким Чен Уныг “Баатар” цолоор шагнав

img

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун Ардын чөлөөлөх армийн дайчдын байлдааны чадварыг нэмэгдүүлэх үүрэг өгсөн тухай “yonhapnews.co.kr” мэдээллээ.  Тэрбээр энэхүү тушаалаа өчигдөр 863 дугаар ангид зочлох үеэрээ өгсөн байна. Ким Чен Ун Япон тэнгис дэх Усан цэргийн хүчний чадварыг нэмэгдүүлэх ёстойг сануулж “Өмнөдөөс ирэх аюулыг зогсоохын тулд дайчдын байлдааны чадварыг нэмэгдүүлэх зөв” хэмээн ярьжээ.

1

Удирдагчийг энэ үеэр Ардын армийн Улс төрийн газрын дарга, маршал Хван Пён Со “Баатар” цолоор шагнаж, агуу удирдагч хэмээн өргөмжилсөн байна. Мөн Ким Чен Уны эхнэр Ли Соль Жуг дайчдын хувцас болон буу зэвсгийг сайжруулахын тулд удирдагчтай ярилцахаа амлажээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ