Лопез шинэ найз залуутай болов

img

Дуучин 44 настай Женнифер Лопез шинэ найз залуутай болсон тухай  “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Дуучин бүсгүй экс найз залуу Каспер Смартаас салсны маргаашнаас эхлэн “Ододтой бүжиглэе” шоуны шүүгч Максим Хмерковскийтэй үерхэж эхэлсэн гэв.

1

Лопезийн шинэ найз залуу дуучнаас 10 насаар дүү гэнэ. Бүжгийн мэргэжилтэн Макс 34 настай аж. Хосууд хэдхэн хоногийн өмнө Лос Анжелос хотын “Редбюри” зочид буудалд хамт байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ.

Женнифер Лопез, экс найз залуу Каспер Смартай хоёр жил гаруй хамтдаа амьдарсаны эцэст өнгөрсөн долоо хоногийн эхээр салцгаасан юм.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ