Хуульзүйн байнгын хороог хэн даргалах вэ?
Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдаар томиллоо. Эдүгээ АН-ын бүлэг хуульзүйн байнгын хорооны даргыг томилох болоод байна. Тус байнгын хорооны даргаар томилогдох магадлалтай эрхмийн тоонд Ж.Батзандан гишүүний нэр явж байна. Гэхдээ түүнийг бүлгийнхээ байр сууринаас зөрж, өөрийн дур зоргоор авирлаад байж мэдэх тул намынхан нь болгоомжилсон өнгө аятай байгаа гэсэн. Харин гишүүн Д.Ганбатыг буурь суурьтай, чих зөөлөнтэй тул дэмжих магадлал өндөр юм билээ.
1
Өмнөх дарга Ш.Түвдэндорж МоАХ-ных. Тиймээс Хуульзүйн байнгын хорооны даргад МоАХ-ны хүнийг дэвшүүлнэ гэсэн таамаглал давхар явж байна. Тэгээд ч Д.Ганбат гишүүн УИХ-ын сонгуульд Х.Баттулга гишүүнтэй хамт Баянхонгор аймгийн сонгуулийн тойргоос нэр дэвшин гарч ирсэн. Тиймээс түүнийг “Женко”-гийн хүн ч гэдэг. Учир нь түүнийг тус тойргоос нэр дэвших эрх авахад Х.Баттулга гишүүний дэмжлэг намд байсан бол “Засаг даргадаа харшилтай” сонгогчдын санал авахад ч “хамтдаа Хонгор” нутгийг хөгжүүлэх уриа дэвшүүлж явсан нь нөлөөлсөн гэдэг юм билээ. Гэхдээ гишүүн Ш.Түвдэндорж сайдаар томилогдон “давхар дээл”-тэй болохдоо МоАХ-ны тэргүүнээсээ асуулгүйгээр “Алтан гадас”-тай санал нэгдсэн. Тиймээс Д.Ганбат гишүүн ч МоАХ-ын тэргүүн, УИХ-ын гишүүн Х.Баттулгын саналыг үл харгалзан АН-ын даргатай зөвшилцвөл тус холбооны гишүүдийн дундах үл ойлголцол газар авч магадгүй нь.
1
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ