Бөө нарын сонголт Аргентин
Бразил улсад зохиогдож буй хөлбөмбөгийн ДАШТ-ий ялагчаар Аргентиний шигшээ баг тодрох нь баараагүй хэмээв. Энэ тухай Перу улсын долоон бөө Аргентиний шигшээ багийг түрүүлнэ хэмээн зөгнөсөнтэй холбоотой аж.
1
Тус улсын нийслэл Лима хотын үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн өмнөх талбайд долоон бөө Өмнөд Америк, Европын холбооны орнуудаас оролцож буй баг тамирчдын өмсгөл, навч, цэцэг, гавлын яс зэргээр ялагчийг тодруулсан аж. Харин долоон бөөгийн зургаан нь Аргентиний шигшээ багийг ялагч болно гэж зөгнөсөн бол нэг удган Аргентиний шигшээ багийг хоёрдугаар байрт шалгарах магадалтай хэмээжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ