Антонио Бандерас хөрөнгөө хуваав
Антонио Бандерас, Мелани Гриффит нар эд хөрөнгөө хуваах асуудлыг эв найртайгаар шийдвэрлэсэн тухай “TMZ” сайт мэдээлэв. 18 жилийн туршид хамт амьдрахдаа хосууд 50 орчим сая ам.доллар хураажээ. Тэд 40/60 харьцаатай хөрөнгөө хуваасан тухай ойрын эх сурвалжууд мэдээллээ.
1
Бандерас Лос-Анжелес, Майамид үл хөдлөх хөрөнгө эзэмших эрхээ бүгдийг авсан бол Аспен, Нью Йорк болон Майамид долоон зоогийн газар, байшинг Мелани Гриффит нэр дээрээ шилжүүлж хоёр хүүхдээ өөрөө өсгөхөөр болжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ