Өнөөдөр морь өдөр

img

Аргын тооллын 2014.6.16, Даваа гариг, Билгийн тооллын 19, Булаагч одтой шар морь өдөр. Өдрийн наран 05 цаг 06 минутад мандаж, 20 цаг 54 минутад жаргана.  Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, тангаргаа буцаахад сайн.

g

Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал "Сайн нөхөртэй учрах" хэмээх сайн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ