Улаанбаатарт 18 хэм дулаан
Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, баруун хагаст солигдмол үүлтэй. Зүүн зүгийн ихэнх нутаг, баруун, төв болон говийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс бусад нутгаар хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 14-19 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 27-32 хэм, говь болон зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
h
Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 17-19 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 хэм дулаан, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 864гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ