Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

Хангарьд ордны 14 давхарт 08:00 цагт Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болно. Зөвлөгөөнөөр цаг үеийн асуудлаар болон зарим дүүргийн Засаг дарга нар тулгамдаж буй асуудлаа танилцуулна.

y

ХЭҮК-ын байрны 514 тоотод 09:00 цагт Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх сургалт болно.

t

УЕПГ- т 10:00 цагт Прокурор, цагдаагийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн болно.

g

Монголын Хүүхдийн ордны танхимд 10:00 цагт Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсүүд хамтран харилцагч ажил олгогчдод зориулсан сургалт-зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна.

g

ЦЕГ-т 11:00 цагт Орон нутгийн замд үйлдэгдэж байгаа зам тээврийн осол гэмт хэргийн талаар мэдээлэл хийнэ.

g

"ДЦС-3”-т 11.30 цагт "ДЦС-3”-ын 50 МВт-ын өргөтгөлийг хүлээн авах ёслолын үйл ажиллагаа болно. Ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эрчим хүчний сайд М.Сономпил, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар болон албаны бусад хүмүүс оролцоно. /сурвалжлах сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг 10.15 цагт Туушин зочид буудлын өмнөх талбайгаас автобусаар авч явна. 99773800, 88008516/

g

НҮБ-ын байранд 13.45-16.00 цагт Барилга, хот байгуулалтын яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран "Хотын тогтвортой хөгжлийн бий болгох нь" сэдэвт хөгжлийн хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

g

МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд 16.00 цагт ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи 2014 ОУ-ын үзэсгэлэнгийн хаалт болно.

h

Чингисийн талбайд 18:00 цагт УИХ-аар хэлэлцэгдэж байгаа Газрын тухай багц хуулийн төслүүдийг эсэргүүцэж, буцаан татахыг шаардаж байгаа иргэд жагсаал хийнэ.

h

MN мэдээллийн төвд

11.00  цагт Хүнсний аюулгүй байдалд тулгамдсан асуудлаар “Хүнс эвсэл” ТББ-аас хэвлэлийн хурал зарлалаа. 11.30 цагт Улс төрийн намын эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар хуулийн төсөлд саналаа нэгтгэх зорилгоор “Нэг Ардчилал клуб”-ээс санаачлан Ардчилсан ахмадын холбоо, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Ардчилсан залуучуудын холбоотой хамтран зөвлөлдөх уулзалт зохион байгуулах талаараа мэдээлэл хийнэ. 12.00 цагт “Аэро Монголиа” ХХК-ийн экс ерөнхийлөгч П.Баатарсүрэнтэй холбоотой асуудлаар “Моннис интернэшнл” ХХК-иас мэдээлэл хийнэ.

g

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ