Луганск тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрөхийг хүсэв

img

Украины зүүн хязгаарын Луганск хот, өнгөрсөн хоёрдугаар сард бие даасан статустай улс болсон билээ. Тус улсын удирдагч Валерий Болотов дэлхийн 14 улсад хандаж, тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрөхийг хүссэн тухай “kiyv.com” мэдээлэв. Валерий Болотов ОХУ, Хятад, Армен, Абхаз, Белорусс, Казахстан, Серб, Венесуэл, Никарагуа, Куба, Хойд Солонгос, Япон, Энэтхэг, Их Британи улсуудаас тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх хүсэлт гаргажээ.

6

Тус хүсэлтэд Луганскийн Дээд зөвлөлийн тэргүүн Алексей Карякин гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. Тэрбээр “Манай улсын ард иргэдийн хүсэл зоригийг хүндэтгэн үзэж, мөн өнгөрсөн сарын 11-нд явуулсан бүх нийтийн санал хураалтаар салан тусгаарлахаар шийдсэнийг үндэслэн Луганск улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрнө үү” гэж бичжээ.

6

Харин Украины шинэ Ерөнхийлөгч Петр Порошенко “Луганск бол Украиных. Украины газар нутагт хэн ч хаан шиг аашлахыг би зөвшөөрөхгүй. Луганск хотыг эзэлсэн Оросын талыг баримтлагчид бууж өг” гэжээ.

5

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ