“Төрийн албаны тухай” хуулийн заалтуудыг зөрчжээ

img

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар,  Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газар, Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комиссын дүнг Төрийн албаны зөвлөл хуралдаанаараа хэлэлцсэн.

Улмаар Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын албан тушаалд  Х.Бум-Эрдэнийг, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын албан тушаалд Р.Содхүүг, Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газрын даргын албан тушаалд Ц.Ганхүү нарыг тус тус томилуулахаар нэр дэвшүүлж, Санхүүгийн зохицуулах хорооны дарга болон Ерөнхий сайдад саналаа хүргүүлэхээр тогтсон юм.

Түүнчлэн Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргаар ажиллаж байсан Л.Даваацогт, Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны Даатгалын газарт хянан шалгагчаар ажиллаж байсан Б.Оюунтуяа нараас Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдлыг хянан шалгахаар томилогдон ажилласан Маргаан хянан шийдвэрлэх комиссын дүгнэлтийг хэлэлцээд АМГ-ын даргын 529, 530 дугаар тушаал, Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны даргын 2010 оны 106 дугаар тушаал “Төрийн албаны тухай” хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн тул хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ