Иракт үймээн дэгджээ

img

Иракийн нийслэл Багдад хотод газрын тосны үнэ сүүлийн гурван сарын турш тасралтгүй өссөөр иргэдийн амьжиргааны түвшнээс хэт өндөрт гарсан нь олон нийтийн дургүйцлийг хүргэж, үймээн дэгдэв. Багдадын хойд хэсэгт амьдардаг суннит, курдууд Засгийн газартаа газрын тосны үнийг буулгахыг шаардаж, 24 зорчигчтой автобус дэлбэлж анхааруулга өгсөн байна. Тэд энэ сардаа багтаан газрын тосны үнийг 50 хувиар бууруулахгүй бол дараалласан халдлага үйлдэхээ мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Дэлхийн хамгийн том газрын тос үйлдвэрлэгчдийн нэг Ирак улсад иргэний дайн гарвал дэлхийн газрын тосны салбар бүхэлдээ аюулд өртөх болно. Тиймээс тус улсын иргэд Засгийн газартаа боломж олгох нь зүйтэй” гэж хэлжээ.

Өнгөрсөн оны эхээр суннитууд өдөрт 300 мянган баррель газрын тос олборлодог Тикрит хотыг бүхэлд нь хяналтдаа авсан бол курдууд Киркук хотыг эзэлсэн юм.

Харин Засгийн газар Цейхан хотод байрладаг 250 мянган баррель газрын тос дамжуулдаг хоолойг, гэмт этгээдүүдээс хамгаалж тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоосон юм. Энэ хоолойг хааж, үйл ажиллагааг нь зогсоосон нь өнөөгийн хямралын эхлэлийг эхлүүлжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ