Хөлгийн эзнийг заавал амьдаар барихыг тушаав

img

Өмнөд Солонгосын “Sewol” хөлгийн эзэмшигч буюу “Чонхажин Мэрин” компанийн эзэн Ю Бен Ын гэгчийн төрсөн ах Ю Бен Еоныг Сөүлд байрлах гэрээс нь баривчилсан тухай “Yonhapnews.co.kr” мэдээллээ. Цагдаагийнхан ах Ю Бен Еоныг дүүгээ нууж хэрэглээний мөнгөөр хангаж байсан хэмээн буруутгаж баривчилсан аж.

Жиндо мужийн цагдаагийн бие бүрэлдэхүүн хөлгийн эзэмшигчийн гэр бүл, найз нөхдийг нь орон даяар эрэн сурвалжиж эхэлжээ.

Солонгосын олон улсын нисэх буудал болон боомтоор Ю Бен Ынг хилийн дээс алхаагүй гэдэгт мөрдөгчид итгэлтэй байгаа учир ийнхүү орон даяар, тэр тусмаа ойрын хүрээллээс нь хайж буй. Тус улсын Ерөнхийлөгч Өмнөд Солонгосыг гашуудалд автуулсан хөлгийн эзнийг заавал амьдаар нь барихыг үүрэгдсэн билээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ