Наадмаар Хүй долоон худагт эко автобус үйлчилнэ

img

Нийслэлийн ЗДТГ-аас энэ жилийн наадмаар Хүй долоон худгийн үйлчилгээний талбай, автозогсоол хооронд “Citi car” буюу Монголд үйлдвэрлэсэн таван эко автобусаар иргэдэд үйлчлэхээр болжээ.

Тусгай орчин нөхцөлд, үйлчилгээний зориулалтаар ашиглах уг автобусыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар "Цахилгаан тээвэр" компанид хийсэн байна. "J-800 EV” автобус нь 12 хүний суудалтай, 4.6 метр урт, 1.45 метр өргөн, 2 метр өндөртэй бөгөөд 8-10 цаг цэнэглэхэд 80-100 км цагийн хурдтайгаар явах боломжтой гэнэ.

Мөн энэ жилийн баяр наадмаар Хүй долоон худаг руу Railbus явуулахаар болжээ. Railbus нь Давааны өртөөн дээр зогсож, тэндээс 2 км орчим зайд наадамчдыг нийтийн тээврээр тээвэрлэх аж. Тиймээс Давааны өртөөнөөс наадмын талбай хүрэх 2,3 км  зайд хайрган түр зам хийнэ.  “Улаанбаатар төмөр зам”-ын удирдлагууд Railbus буюу төмөр замын автобусыг Хүй долоон худаг руу хэдэн удаа, ямар давтамжтайгаар явуулах боломжтойг судалж байгаа аж.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ