Ким Чен Ун Өмнөдийг бухимдуулав

img

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өчигдөр усан цэргийн 167 дүгээр ангид зочилж, тоног төхөөрөмжтэй танилцсан тухай “Yonhapnews.co.kr” мэдээллээ. Энэ үеэр удирдагч “Naval Unit” гэх далайд шумбах төхөөрөмжөөр Такешима буюу Докдо бүлэг арлаар аялж, Өмнөдийг бухимдуулжээ.

2000 оноос эхлэн Өмнөд тус арлыг өөрийнх хэмээн зарласан ч Хойдууд эсэргүүцэж 2004 оны шинэчилсэн газрын зурагт Докдо арлыг өөрийн газар нутаг хэмээн мэдэгдэж, Өмнөдийг зөвшөөрөлгүй нэвтэрсэн тохиолдолд хариу арга хэмжээ авахаа сануулсан юм.

Ким Чен Ун тус арлаар зугаалж байх үеэр Докдо арал дээр байрласан Өмнөдийн усан цэргийн хэд хэдэн анги дайны бэлэн байдалд шилжсэн аж.Тус улсын тагнуулуудын мэдээлсэнээр удирдагч гэнэтийн дайралтаас урьдчилан сэргийлж, ойрын болон дунд тусгалын пуужин тээвэрлэж явсан гэнэ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ