Жилд сая ам.доллараар ойн зурвас байгуулж, цөлжилттэй тэмцэнэ

img

Төв аймгийн Баянхангай сум дахь Монгол-Солонгосын Ногоон хэрэм төслийн ойжуулалтын талбайд БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүд мод тарьжээ. Тэд 200 гаруй улиас суулгасан байна. Монгол – Солонгосын “Ногоон хэрэм” төсөл 2007 оноос эхэлсэн бөгөөд Төв аймгийн Лүн, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутагт тус бүр 1500 га-д ойжуулалт хийхээр ажиллаж байна. Энэ төсөл нь Солонгосын Засгийн газраас санхүүждэг бөгөөд жилд нэг сая ам.доллараар ойн зурвас байгуулж цөлжилттэй тэмцэх аж. Төсөл 2016 оныг дуустал хэрэгжих бөгөөд энэ хугацаанд 3000 га-д ойжуулалт хийж дуусгах зорилт тавьжээ. Одоогоор Төв аймгийн Баянхангай суманд хоёр  га ойжуулсан талбайд 1000 гаруй чацарганын мод ургаж байгаа юм байна.

б

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ