1500 гаруй шалгуулагч Монгол хэл, бичгийн шалгалт өгөөгүй

img

Элсэлтийн ерөнхий шалгалт албан ёсоор өнөөдөр эхэлж байна. Улсын хэмжээнд 32863 сурагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн. Өнгөрөгч бямба гаригт шалгуулагчдад ЭЕШ-нд орох эрх олгох монгол хэл, бичгийн шалгалт явагдсан. Гэтэл уг шалгалтыг зөвхөн нийслэлийн хэмжээнд 1500 гаруй шалгуулагч өгөөгүй байна.

6

Эдгээр шалгуулагчийг шалгалтад оруулах эсэхийг БҮТ-ийн мэргэжилтнээс тодруулахад “ЭЕШ-ын журмын дагуу эдгээр сурагч элсэлтийн шалгалтанд орох эрхгүй болж байгаа юм. Гэхдээ олон сурагчийн ирээдүйн амьдрал шийдэгдэх асуудал учир тэднийг өнөөдөр эхэлж байгаа ЭЕШ-нд оруулахаар болсон. Элсэлтийн ерөнхий шалгалтын комисс хуралдаж дээрх шийдвэрийг гаргасан. Мөн заавал монгол хэл, бичгийн шалгалт өгсөн суралцагчийг их, дээд сургуульд элсүүлэх журамтай тул хоцорсон сурагчдаас монгол хэл, бичгийн шалгалтыг авахаар болсон. Уг шалгалтыг хэзээ авах нь тодорхойгүй байна. Гэхдээ хуваарь дуудахаас өмнө явуулна” гэлээ.

5

Мөн “Бүртгүүлэгчдэд монгол хэл, бичгийн шалгалт өгөөгүй бол ЭЕШ-нд оруулахгүй гэдгийг анхааруулсаар байтал маш олон хүүхэд хоцорлоо. Шалгалтын байранд ирэхдээ авч ирэх ёстой бичиг баримтынхаа аль нэгийг мартах, шалгалтын байраа андуурч ирэх зэрэг зөрчил гарч байна. Өөрийн амьдрал шийдэгдэх энэ үед хариуцлагатай баймаар байна” гэж ярилаа.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ