Бяцхан ханхүү анхны алхалтаа хийжээ
Их Британий дээдсийн хүрээлэнгийн эрчүүд “Аавуудын өдөр”-ийг тэмдэглэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ханхүү Уиллим, Харри тэргүүтэй эрчүүд Лондон хотод байрлах “Windsor Great” цэнгэлдэх хүрээлэнд поло тогложээ. Энэ үеэр ханхүү Уиллимийн гэргий гүнж Кейт Миддилтон болон бяцхан ханхүү Жорж Александр Луи нар оролцсон байна.
Жорж ханхүү аавыгаа дэмжиж, гэнэтийн бэлэг барьжээ. 11 сартай ханхүү тэмцээний үеэр ээжийнхээ тусламжгүйгээр анхны алхалтаа хийсэн байна. Баруун жигүүрийг манлайлсан ханхүү Уиллим, Харри нарын “ASS” баг 12-9 харьцаатай ялалт байгуулж хатан хаан II Элизабетээс алтан цом гардан авчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ