С.Цогтсайхан агсны гэрэлт хөшөөг Булган аймагт босгоно

img

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан "Хонх" хамтлагийг үүсгэн байгуулагч, хөгжмийн зохиолч С.Цогтсайхан агсны гэрэлт хөшөөг Булган аймгийн Булган суманд байгуулахаар болжээ. Булган аймгийн Ардчилсан холбооны анхдагчдын санаачилгаар уг хөшөөг босгох аж. 2010 оноос зураг төсөл нь хийгдэж, газрын асуудал нь бүрэн шийдэгджээ. Хөшөөний макетыг 1989 оны 12 сарын 10-ны хүйтэн жавар, салхитай өдөр дуулж байх үеийн түүхэн зургаас харгалзан гаргажээ.

ө

Хөшөөний суурийн дээд голд МоАХ-ны анхны тэмдэг болон түүний хоёр тал руу далавчлан намирах хадган дээр дууны давалгааг дэмжин босож буй хүмүүсийн дүрсийг илэрхийлэх аж. Тэмдэгний дор “Хонхны дуу”-ны үгийг бүрэн эхээр нь МоАХ-ны тэмдгийн хамт алталсан үсгээр бичих бөгөөд хөшөө нь суурийн хамт 7.3 метр өндөртэй байх аж. Зохион байгуулах ажлын хэсгийнхний зүгээс МоАХ-ны гишүүд, дэмжигчдээс журмын нөхрийнхөө гэгээн дурсгалд зориулж хандивын аян өрнүүлээд байна.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ