“Дээлтэй монгол-375” наадам болно

img

Ирэх сарын 24–ний өдөр Баянхонгор аймагт “Дээлтэй монгол-375” наадам болно. Монгол дээлийг хүүхэд, залууст сурталчлан таниулж, тэднийг өв соёлоороо бахархах, өвлүүлэх, аймгийн уран гартнуудыг алдаршуулж ардын урлалийн биет өвийг гадаад, дотоодод сурталчлах, Монгол хувцасны өвөрмөц онцлогийг харуулж, үнэлэмжийг нэмэгдүүлэхэд зорилготой уг наадам Дуурсахын хөндийд болох аж. Наадамд оролцогчдоос шилдгүүдийг зургаан төрөлд шалгаруулан 50000-375 000 төгрөгөөр шагнаж урамшуулах аж. Оролцогчдыг

ө

Хамгийн сайхан үндэсний хувцастай хүүхэд

ө

Шилдэг коллекци I-III байр

ө

Шилдэг хос  /насанд хүрэгчид/ I-III байр

ө

Хамгийн сайн сурталчилсан нэг хэвлэл мэдээллийн байгууллага

ө

Хамгийн шинэлэг хийц бүхий Монгол үндэсний хувцас, чимэглэлтэй 2 эрэгтэй, 2 эмэгтэй

ө

Сайн зохион байгуулалттай оролцсон шилдэг хамт олон гэсэн төрлүүдэд шалгаруулах юм байна.

б

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ