Колумб улс Ерөнхийлөгчөө сонгов

img

Колумб улсад явагдсан Ерөнхийлөгчийн сонгуульд тус орны өнөөгийн Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос ялалт байгуулсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ.

Өнгөрөгч ням гаригт болсон санал хураалтын хоёрдугаар шатны урьдчилсан дүнгээр санал хураалтад оролцсон нийт сонгогчдын 50.9 хувь нь Ерөнхийлөгч Сантосыг дэмжсэн бол, түүний өрсөлдөгч Оскар Иван Сулуага 45 хувийн санал авчээ.

Дахин сонгогдсон Ерөнхийлөгч ард түмэндээ хандаж талархлаа илэрхийлээд, “Ажилгүйдлийг  0 хувь болтол нь бууруулж, ардчилсан, шударга Ерөнхийлөгч байхаа амалж байна” гэжээ.

Өнгөрсөн тавдугаар сарын 25-ны өдөр явагдсан Колумбийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн гурван нэр дэвшигч сонгогчдоос 50 хувийн санал авч чадаагүй учир хоёр дахь шатны сонгуулийг зарласан билээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ