Нори охин 1 нас хүрлээ

img

Реппер Кейни Уэст болон реалити шоуны од Ким Кардашиан нарын охин Норт Уэст өнөөдөр нэг нас хүрч байна.

Хосууд охиныхоо анхны төрсөн өдөрт зориулж 750 мянган ам.долларын үнэтэй алмаазан шигшээтэй ээмэг бэлэглэсэн тухай www.dailymail.co.uk мэдээллээ.

Кейни охиндоо зориулж “Children's Museum Of  Manhattan”-ийг өдрийн турш түрээсэлж, төрсөн өдрийг нь тэмдэглэсэн бол Кимийн эгч дүүс Норид хувцас болон чихмэл тоглоомууд бэлэглэжээ.

Кейнигийн гэр бүл орой нь Нью Йорк хотоор зугаалж, хүүхдийн паркад тоглосон байна.

Ким охиныхоо төрсөн өдрийг сурвалжлах хэвлэл мэдээллийн хэрэгсэл тус бүрээс 50 мянган ам.доллар авахаар гэрээ байгуулсан гэнэ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ