"Эрдэнэт"-ийн үлдээсэн ул мөрийг 350 мянган еврогоор сэргээнэ

img

"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд өртсөн байгаль орчны нөхөн сэргээлтийг Герман улсын “Гео тек” компани хийхээр болжээ. Герман улсын “Гео тек” компани нь Перу, Канад, Австрали, Өмнөд африк зэрэг уул уурхайн салбар хөгжсөн орнуудад байгалийн нөхөн сэргээлт хийдэг байгууллага аж. Нөхөн сэргээлтийн нийт мөнгөн дүн нь 350 мянган евро гэнэ. Үүний 200 мянган еврог нь Германы талаас гаргах бол "Эрдэнэт үйлдвэр" ХХК-иас 100 мянга, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас 50 мянган еврог нь гаргахаар тохиролцжээ.

ө

Үүнээс гадна Орхон аймагт ирэх есдүгээр сард уул уурхай дагасан хотын байгалийн нөхөн сэргээлтийн асуудлаар олон улсын зөвлөгөөн зохион байгуулагдах аж. Уг зөвлөгөөнөөр Герман улсын Хөгжлийн банкнаас манай улсад 11 сая еврогийн тусламж үзүүлэх асуудлыг ярилцах юм байна.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ