Иракт туслах ганцхан гүрэн бол АНУ
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “ВВС” агентлагт ярилцлага өгөх үеэрээ “Иракт туслах ганцхан гүрэн бол АНУ” гэж хэлжээ.
Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногийн эхээр Иракийн нийслэл Багдад хотод газрын тосны огцом өсөлтөөс болж хэдэн мянган иргэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсанд сэтгэл зовниж байна.
Тус улсын хэт даврагчид гэгддэг суннитууд өдөрт 300 мянган баррель газрын тос олборлодог Тикрит хотыг бүхэлд нь хяналтдаа авсан бол курдууд Киркук хотыг эзэлсэн. Иракийн Засгийн газар хүсвэл АНУ-ын арми суннит, курдуудад эзлэгдээд буй газрын тосны ордуудыг эзлэхэд туслалцаа үзүүлэхэд бэлэн. АНУ-д тэдэнтэй тэмцэх зэр зэвсэг хангалттай бий” гэв.
Харин Иракийн Засгийн газар АНУ-ын саналаас татгалзаж буйгаа мэдэгдсэний дараа Обама тус улсын Ерөнхийлөгч Жаляль Талабанитай уулзахыг хүсчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ