ХААИС-ийн экс захирлын шүүх хурал хойшиллоо
ХААИС-ийн экс захирал Б.Бямбаа нарын дөрвөн хүнийг шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд өглөө 10.30 цагт эхэлсэн ч шүүх бүрэлдэхүүн хурлыг хойшлуулжээ. Улсын яллагч хүндэтгэх шалтгааны улмаас шүүх хуралд ирээгүйгээс уг хурлыг энэ сарын 25-ны өдөр хүртэл хойшлуулсан байна.
ө
ХААИС-ийн экс захирал Б.Бямбаа нь багш, ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэх нэрийдлээр албан тушаалаа урвуулан ашиглаж сургуулийн эзэмшил газраас хувийн компанид өгч, ямар ч тендергүй барилга бариулан, сургуулиас их хэмжээний мөнгө шилжүүлсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр шүүгдэж байгаа юм.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ