МН370 сураггүй болоод 100 хонов
Малайзийн агаарын тээврийн МН370 онгоц өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд Куала Лампураас Бээжингийн чиглэлд нисч байхдаа тодорхойгүй шалтгаанаар сураггүй болсон юм.
Тэгвэл тус онгоц сураггүй болоод 100 хонож байна. Зорчигчдын гэр бүл Малайзийн Засгийн газрын ордны өмнө “Тэднийг олоод өгөөч” хэмээн орилолдож, Ерөнхий сайд Нажиб Разактай биечлэн уулзахыг хүссэн аж.
Өнгөрсөн долоо хоногийн эхээр тус улсын Засгийн газраас зорчигчдын гэр бүлийнхэнд 50 мянган ам.долларын нөхөн олговор олгосон билээ.
Мөн МН370 онгоцонд зорчиж явсан Хятадын 152 зорчигчийн гэр бүл Бээжин хотод байрлах Малайзийн элчин сайдын гадна эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан тухай Синьхуа агентлаг мэдээлэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ