Гадаадын хөрөнгө оруулалттай 140 компани бүртгүүлжээ

img

Монгол Улсын Ерөнхий  сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл ээлжит мэдээллээ хийлээ. Эдийн засгийн форумын захирал н.Лагшмин мэдээлэлдээ:

-Өнгөрсөн долоо хоногт манай зөвлөл хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Энэ сарын  19-21-нд Эдийн засгийн дээд хэмжээний уулзалт Их тэнгэрт болно. Одоогийн байдлаар 22 орны төлөөлөгч дээд хэмжээний уулзалтад оролцохоо мэдэгдээд байна гэлээ. Дээд хэмжээний уулзалтын үеэр гадаад хөрөнгө оруулагчдад хуулиа сурталчлахаас гадна бизнесийн салбаруудын талаар мэдээлэл өгөхөд илүү анхаарах юм байна. 1990 оноос хойш манайд гадаадын хөрөнгө оруулалттай 12000 компани бүртгүүлжээ. 2013 оны байдлаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай 8000 компани  бүртгэлтэй байсан байна. Он гарсаар гадаадын хөрөнгө оруулалттай 140 компани бүртгүүлжээ.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ