Гадаадын иргэнд газар өмчлүүлнэ гэнэ үү

img

Газрын  тухай хуулийн төсөл гурван парламент дамжин хэлэлцэгдэж байна.  УИХ дахь намын бүлгүүд Газрын тухай  хуулийн төслөөр завсарлага авч, бүлэг дээр нэгдсэн байр суурьт хүрэхээр хэлэлцээд хэсэг хугацаа өнгөрсөн. Өнөөдөр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр цахим хуудсандаа Газрын тухай хуулийн төслийн талаар “Газрын тухай  шинэчилсэн хуулийн найруулгын дагуу Монгол Улсад байнга /183 хоногоос дээш хугацаагаар/ гадаадын иргэн, харьяалалгүй хүнд Гэр бүлийн хамтын хэрэгцээнд газар өмчлүүлнэ” гэсэн заалт орсон байна. Үүнийг эсэргүүцэж өнөөдөр 18.00 цагт  Чингисийн талбайд Газрын хуулийг дэмжихгүй гэсэн цуглаан болно. Монгол Улсын иргэн хүнийхээ хувиар энэ цуглаанд очиж, төр засгийнханд хандан үзэл бодлоо илэрхийлье” хэмээн жиргэжээ. Ямартай ч УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордон дахь хуваарь танхимдаа хуралдсангүй. Эх сурвалжийн мэдээлснээр МАН-ын бүлэг хуралдаж байгаа гэсэн боловч өнөөдөр хэвлэлийн хурал хийхгүй гэж байлаа. Тиймээс өнөөдөр МАН-аас Газрын хуулийн төслийг эсэргүүцэж, цуглаан зохион байгуулах бололтой.

Э.Сонор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ