Сноудан Орос бүсгүйтэй гэрлэхийг хүсдэг

img

АНУ-ын тагнуулын экс ажилтан Эдвард Сноудан Оросын Ru.com сайтад ярилцлага өгөх үеэрээ Орос бүсгүйтэй гэрлэх хүсэлтэйгээ илэрхийлжээ.

Тэрбээр “Би АНУ-д байхдаа ажил, ажил гэсээр байгаад ганц ч бүсгүйтэй дотно байгаагүй. Одоо ч АНУ бүсгүйчүүд намайг урвагч гэж бодож буй учир бүүр ч тоохгүй байх. Орост байх хугацаа минь сарын дараа дуусна. Харамсч байна. Тэгэхдээ энэ сайхан орноос нэг ч гэсэн зүйлийг өөртөө үлдээмээр байна. Эхнэр ч юмуу. Орос бүсгүйчүүд үнэхээр, үнэхээр таалагддаг. Би Орос бүсгүйтэй гэрлэхийг чин сэтгэлээсээ хүсч байна” гэжээ.

Сэтгүүлч түүнээс Орос бүсгүйчүүдээс хэн таалагддаг вэ гэж асуухад Сноудан “Виагра хамтлагийн экс гишүүн Вера Брежнева болон дуучин Алсу таалагддаг. Тэд сайхан бүсгүйчүүд” гэж хариулсан байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ