Обамагийн том охин Хэлли Берригийн фэн

img

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн том охин Малиа Обама холливуудын нэрт жүжигчин Хэлли Берригийн номер нэг фэн гэжээ. Тэрбээр жүжигчин бүсгүйн сүүлд тоглосон “Extant” киноны нээлтэд оролцох үеэрээ ийнхүү хэлсэн байна.

Малиа “Аав минь бол агуу удирдагч. Харин Хэлли Берри бол урлагийн бурхан. Би түүний тоглосон бүх киног үзсэн. “Муур эмэгтэй” киног бараг 100-аас илүү удаа үзсэн.  Харамсалтай нь би жүжиглэх чадваргүй ч гэлээ хайртай уран бүтээлчтэйгээ дэлгэцэнд мөнхрөхийг хүсч байна. Таныг бурхан ивээг” гэж хэлжээ.

“Extant” киноны дэлхийн нээлт ирэх долоодугаар сарын 10-нд болох ч АНУ-ын зарим кино театруудаар гарч эхлээд буй.

 Малиагийн мэдэгдлийн дараа Берри “Гайхалтай.  Баярлалаа Малиа” хэмээн жиргэжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ