ЭЕШ-ын "но"
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Боловсролын хяналтын улсын байцаагчид нийслэлийн зургаан дүүрэгт ерөнхий шалгалтын монгол хэл, бичгийн хичээлийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавьжээ. Хяналтаар ерөнхий шалгалтын зохион байгуулалтын үйл ажиллагаанд цөөнгүй зөрчил илэрсэн байна. Тухайлбал Энх-Орчлон дээд сургууль дээр шалгалтыг сургалтын зориулалтын бус цайны газрын зааланд авч байсан бол, Политехник коллеж дээр шалгалтын үед хүүхдийн дээрээс салхивч унаж, шил нь хагарч хүүхдийн гар зүссэн байна.
ө
УБ-Эрдэм дээд сургууль дээр хоёр материал дутуу ирсэн бол ХААИС дээр шалгалтын материал тогтоол, протокол, лацгүй ирсэн, А вариант хэвлэлийн алдаатай байсан аж. Мөн энэ сургууль дээр нэг сурагч ахыгаа өөрийнхөө оронд оруулж байгаад баригдсан зэрэг зөрчил гарчээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ