Тян Ань Миний талбайд халдлага үйлдсэн хүмүүст ял оноов

img

Хятадын нийслэл Бээжин хотноо байрлах Тян Ань Миний талбайд өнгөрсөн аравдугаар сард автомашинтай зургаан хүн нэвтэрч, халдлага үйлдсэн билээ. Тус халдлагын улмаас таван хүн амиа алдаж, 40 гаруй хүн гэмтсэн юм.

Цагдаа нар халдлагатай холбоотой хэмээн найман хүнийг баривчилсан бөгөөд тэднийг шүүх хурал өнөөдөр Бээжин хотноо болсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ.

Шүүхээс халдлагад буруутган гурван хүнд цаазаар авах, нэг хүнд бүх насаар нь, дөрвөн хүнд 20-25 жилийн хорих  ял  оноосон аж.

Хятадын төрийн мэдлийн “Синьхуа” агентлагын мэдээлсэнээр “Шүүхээс ял авсан хүмүүсийн гурав нь Уйгар үндэстэн” гэжээ.

Бээжингийн удирдлагууд Тян Ань Миний талбайд гарсан халдлагад Шинжаан-Уйгурын автономит бүсэд оршин суудаг исламын шашинт уйгур үндэстнүүдийг буруутгаж, 200 гаруй уйгарыг баривчилсан билээ.

 5

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ