М.Уянсүх түрүүллээ

img

Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит "Оюухай-2014" наадам Хэнтий аймгийн Дархан суманд өнгөрөгч бямба гаригт боллоо.

Ес дэх удаагаа зохион байгуулагдсан "Оюухай" наадамд МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Уянсүх тэргүүлж, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Чулуунцэцэг дэд байр,  МЗЭ-ийн шагналт яруу найрагч В.Нэргүй гутгаар байрт шалгарлаа.

Харин МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Энхжаргал, залуу яруу найрагч Э.Гантулга нар шагналт байр эзэлжээ. Мөн Хэнтий аймгийн ИТХ-ын нэрэмжит шагналаар Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Б.Төгсжаргал, Хэнтий аймгийн Р.Чойномын нэрэмжит номын сангийн нэрэмжит шагналаар залуу яруу найрагч Б.Алтанхуяг, тусгай шагналыг яруу найрагч Б.Батсайхан шагнагдсан байна.

Р.Чойномын нэрэмжит "Өд" сан, Хэнтий аймгийн Дархан сумын ИТХ, ЗДТГ хамтран зохион байгуулсан “Оюухай” наадамд Улаанбаатар, Дархан, Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэрийн  нийт 30 гаруй яруу найрагч оролцжээ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ